Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 12 хүн коронавирусний халдвар авсан байна. Тэгвэл халдвар авсан иргэд дараах газруудаар үйлчлүүлсэн байжээ. Тодруулбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрсэн байна. Тиймээс тус эмнэлгийн 100 гаруй эмчийг шинжилгээнд хамруулжээ. Мөн Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрсэн учраас 21 эмч, эмнэлгийн ажилтнаас шинжилгээ авч, 10 хүнийг тусгаарласан байна. Түүнчлэн "Энэрэл" эмнэлэг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчаас халдвар илэрсэн учраас тус газрын албан хаагчдаас шинжилгээ авч, 10 хүнийг тусгаарлажээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)