Нийслэлд идвэхтэй үргэлжилж байгаа голомтын талаарх мэдээллийг өглөө. Улаанбаатар хотод 10 гаруй голомт бүртгэгдснээс одоогийн байдлаар гурван голомт идэвхтэй байгаа аж. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд халдвар идэвхтэй байгаа аж. Тус хорооны 30 хүнээс халдвар илэрчээ. Мөн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нэг, хоёрдугаар байранд гарсан голомт идэвхтэй үргэжилж байгаа учраас тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байгаа юм байна.
Тиймээс гэр болон байшин хорооллоос халдвар тархах эрсдэл үүсч байгаа учраас иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөлөө.
Р.Алтан