Сүүлийн өдрүүдэд коронавирусний шинж тэмдэг илэрч байгаа иргэд, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх явдал гарч байгаа учир иргэд дараах шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт очиж үйлчүүлэхгүй байхыг зөвлөлөө. Тухайлбал, хамар битүүрэх, амьсгаа давхцах, цээжээр хатгуулж өвдөх, булчин сулрах, ядрах, хөлс их гарах, унтамхай эсвэл их цочромтгой болох, гүйлгэж суулгах зэрэг амьсгалын болон ходоо гэдэсний хямрал гарсан тохиолдолд эхний ээлжинд эмнэлэгт хандахгүй 100, 119 дугаарт хандаж, зөвлөгөө авч, дараагийн шатны үйлчилгээг хэрхэн авах талаарх зөвлөгөөг авах хэрэгтэй гэдгийг зөвлөлөө.
Б.Баатар