“Насны хишиг”, “Алдарт эх”-ийн одонгийн материалыг харьяа дүүргийн Халамжийн хэлтсээс цахимаар авч эхэлсэн байгаа. “Насны хишиг”-ийг гэхэд л нийт 140 мянган хүн авдаг байна.
Харин цар тахлын энэ үед ахмадууд банкинд дугаарлаж байгаа тул эрсдэлийг тооцон цахимаар авах боломжийг ХНХЯ-наас бүрдүүлж өгчээ. Тухайлбал, өчигдрийн байдлаар дансгүй 60 мянган хүний 40 мянгынх нь дансыг холбож дуусчээ. Ингэснээр иргэд Ehalamj цахим хуудаст бүртгүүлэн дараалалгүй, аюул, эрсдэлгүйгээр мөнгөө авах боломжтой болж байна.
У. Тэргэл