Импортын бизнес эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгодог албан тушаалтан Б нь 300 гаруй удаагийн үйлдлээр өдөр бүр хахууль авдаг байжээ. Түүний энэхүү хууль бус үйлдлийг илрүүлж, хэргийг мөрдөн шалгах явцад Авлигатай тэмцэх газрын хураасан нийт мөнгө нь 830 гаруй сая төгрөг байжээ.
Үүнээс 100 орчим сая төгрөгийн хахууль авсныг тогтоосон ба нийтдээ нэг тэрбум төгрөгийг хахуульд авчээ. Албан тушаалтан Б-гийн өрөөнд ороод гарч ирсэн бизнес эрхлэгчид “Өгдгөө өгөөд, авдгаа авлаа” хэмээн бие биедээ хэлдэг байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (5)