Монголд тохиолдох коронавирусний онцлог, халдвар ба өвчлөлийн эмнэл зүй,оношилгоо, эмчилгээний талаарх судалгааны ажлыг ЭМЯ-наас хийжээ. Уг судалгааг коронавирусний цар тахал дэлхийд дэгдэж, манай улс дотооддоо арга хэмжээ авч эхэлсэн өдрөөс хийж эхэлжээ.
Үүнд, нийт хүн амын нэг хувь нь л халдвар авахад 15800 эмч, сувилагч хэрэгтэй болох бөгөөд нөөцийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэйг судалгааны зөвлөмжид дурджээ. Цаашлаад нийт хүн амын таван хувь нь халдвар авахад эмнэлэг, эмч, ажилтнууд ачааллаа дийлэхгүйд хүрэх аж.
У.Тэргэл