Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан.
Давтан хөдлөлт: Тус сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т / 01.17-ны өдрийн 08:56 цагт 4.4 магнитуд, 01.18-ны өдрийн 01:39 цагт 3.8 магнитуд, 02:54 цагт 4.0 магнитуд, 05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирол одоогоор бүртгэгдээгүй талаар мэдээллээ.