Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 17-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, явуулын лабораториудад нийт 9115 хүнд PCR шинжилгээ хийхэд 9 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар бүртгэгдсэн.
Тодруулбал 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангийн батлагдсан тохиолдлын хавьтал болсон тус эмийн санд засвар хийж байсан зэрэг дөрвөн хүн, БЗД-ийн ТҮК ажилчины хавьтал гурван хүн, болон өмнө нь тусгаарласан байсан хоёр хүнээс халдвар илэрсэн.
Улаанбаатар хотын голомтод нийт 699 тохиолдол бүртгэгдлээ. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 1025 болсон бол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1526 болсон байна. Үүнээс 967 хүн нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Б.Баатар