Коронавирусний халдвар аваад эдгэрсэн иргэд буцаад халдвар авахгүй гэх баталгаа байхгүй. Одоогоор манай улсад өвдөөд эдгэрсэн хүнээс халдвар илэрсэн тохиолдол байхгүй гэдгийг Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл онцоллоо. Мөн тэрбээр "Өвтөнг эмнэлгээс эдгэрээд гарснаас хойш 14 хоногийн дараа давтан шинжилгээ авч байгаа" гэлээ.
Б.Баатар