Хөлөлмөрийн тухай хуулийн төслийн талаар МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа мэдээлэл хийлээ.
Олон улсын хөдөлмөгийн байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлд зөвлөмж өгч ажиллажээ. Өнгөрөгч долоо хоногт АН-ын бүлэг уг асуудлаар гурав хоногийн завсарлага авсан. Тэгвэл энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн эхний хэлэлцүүлгийг хийх аж.
Хуулийн төсөл 13 бүлэг 166 зүйлтэй.
Энд уул уурхайн ажилчдын уртын ээлжийг зохицуулж өгөхөөрөө онцлог байна. Тодруулбал, уул уурхайн салбарт ажиллагсдын ээлжийг 14 хоногоос ихгүй, амрах хоногийг 14 хоногоос багагүй байхаар зохицуулжээ.
Ээлжийн амралтын хугацаанд өөрчлөлт орсон. Тодруулбал, аль ч ажилтанд ажилласан жилийн хугацаа хамаарахгүйгээр ээлжийн амралтын хугацааг ажлын 20 хоног байхаар оруулжээ.
А.Сүх