Улаанбаатар
Өнөөдөр / 2021.03.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Хууль, эрх зүй
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Зохист дорно
Спорт
Видео
Энтертайнмент

“Коронавирусний нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-ны 3 дахь шатны үр дүнтэй танилц

2021-1-18
0
ЖИРГЭХ

Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорио хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдалд ихээхэн нөлөө үзүүлсэн.

Цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан ажиллагсдын 40 хувь нь хөл хорионы үе буюу гурав дахь шатны судалгааны үеэр ажил эрхлэхээ зогсоосон байжээ. Гэхдээ эдгээр ажил эрхлэхээ зогсоосон хүн амын 61 хувь нь хөл хорионы дараа ажилдаа эргэж орно гэж хариулсан нь хөл хорионоос шалтгаалан ажиллах хүч түр зуур зогсонги байдалд орсныг харуулж байна.

Гурав дахь шатны судалгааны үед ажил эрхлэхээ зогсоосон гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь үйлдвэрлэлийн салбарт хамгийн өндөр (48%) дараа нь үйлчилгээний салбар (34%) болон хөдөө аж ахуйн салбарт (32%) байна.

Ажил эрхлэхээ зогсоосон хүн амыг хэрэглээний бүлгээр харахад онцын ялгаа байхгүй ч хамгийн бага хэрэглээтэй 40 хувийн ажиллагсдын дөрөвний нэг нь эхний шатны судалгааны үед ажил эрхлэхээ больсон байсан нь амьжиргаа муутай ажил эрхлэгч нар урт хугацаанд орлогын алдагдалд орсон байж болзошгүйг илтгэж байна.

Удаан хугацаанд үргэлжилсэн цар тахал, хөл хорио нь бизнесийн орчин, нөхцлийг маш ихээр муутгаж байна.

Хувиараа бизнес эрхэлдэг гэж хариулсан өрхүүдийн 85 хувь нь хатуу хөл хорионы үеэр бизнесээ эрхлэх боломжгүй болжээ.

Орлого буурсан гэж хариулсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 27 хувь нь бүр огт орлогогүй болсон гэж мэдээлсэн.

Өрхүүдийн бизнесийн алдагдал үргэлжлэх төлөвтэй байгаа ба хувиараа бизнес эрхэлж буй 3 өрх тутмын 2 нь ирэх гурван сард борлуулалтын орлого нь буурна гэсэн төсөөлөлтэй байна.

ХАА-н хөдөлмөр эрхэлдэг өрхүүдийн амьжиргаа сүүлийн хоёр шатны судалгааны хооронд мөн л дордсон байна.

ХАА-н орлого нь буурсан гэж мэдээлсэн өрхүүдийн бараг 60 орчим хувь нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого нь 40- өөс дээш хувиар буурсан гэж хариулсан байна. Гэтэл хоёр дахь шатны судалгааны үед тэдний 44 хувь нь орлогоо 40-өөс дээш хувиар буурсан гэж хариулж байв.

Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорионы үед цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь нь ердийн үеийнх шигээ ажлаа хийх боломжгүй болсон ба тэдний тал нь цалингаа бүтнээр болон хэсэгчлэн авахаар байв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Т.Чимгээ: Миний амьдралыг орвонгоор нь эргүүлж, тамлан зовоож байна
Баянхонгор аймаг урлаг, соёлын арга хэмжээг зогсоож, PCR шинжилгээгүй бол нэвтрүүлэхгүй
Р.Булгамаа: Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрхийг тэгш эдлэх боломж
ХӨСҮТ-д коронавирусээр эмчүүлж байсан нэг иргэн нас баржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлд ажиллана
    6 цаг 0 минутын өмнө
  • С.Амарсайхан: Маргаашаас иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлнэ
    11 цаг 54 минутын өмнө
  • “А.Гансүх-Б.Хурц-Б.Баасанцогт” гэх хэрэг наймаалцдаг схемийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илчлэв
    12 цаг 53 минутын өмнө
  • Л.Оюун-Эрдэнэ: С.Зориг агсны хэрэгт ТЕГ, ЦЕГ, АТГ, ШШГЕГ-тай холбоотой асуудал гарч ирнэ
    14 цаг 1 минутын өмнө
  • Т.Чимгээ: Миний амьдралыг орвонгоор нь эргүүлж, тамлан зовоож байна
    15 цаг 4 минутын өмнө
  • Хэвлэл мэдээллийнхэн “завсрын” бүлэг үү, Шадар сайд аа! 
    15 цаг 44 минутын өмнө
  • Баянхонгор аймаг урлаг, соёлын арга хэмжээг зогсоож, PCR шинжилгээгүй бол нэвтрүүлэхгүй
    15 цаг 50 минутын өмнө
  • Дэлхийн нийт иргэдийг дархлаажуулахад 4 жилийн хугацаа шаардлагатай гэсэн тооцоо гарчээ
    16 цаг 30 минутын өмнө
  • УОК, ЭМЯ-ны албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж буй нь тэдний ажилд өгсөн иргэдийн үнэлгээ юм
    16 цаг 52 минутын өмнө
  • Р.Булгамаа: Эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрхийг тэгш эдлэх боломж
    17 цаг 18 минутын өмнө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 56 минутын өмнө
  • Ерөнхий сайд цагдан хорих ангид өнөөдөр очиж, Т.Чимгээтэй уулзана
    18 цаг 6 минутын өмнө
  • ХӨСҮТ-д коронавирусээр эмчүүлж байсан нэг иргэн нас баржээ
    18 цаг 29 минутын өмнө
  • А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагт шинээр 108 хүнээс халдвар илэрлээ
    18 цаг 36 минутын өмнө
  • СТАТИСТИК: Гурван эмэгтэй тутмын нэг нь ДЭЭД боловсролтой
    18 цаг 39 минутын өмнө
  • “Х Түц” продакшн тайзан дээр дахин гарахгүй
    18 цаг 43 минутын өмнө
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн эрх зүйн тогтолцооны НҮБ-ын XIV Их хуралд сайд Х.Нямбаатар оролцож байна
    18 цаг 59 минутын өмнө
  • ТАНИЛЦ: Дэлхийн улсууд эл өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    19 цаг 6 минутын өмнө
  • Шахаж, шаардаад байсан “Оном” сангийнхан хаачив
    19 цаг 7 минутын өмнө
  • Маргааш Засгийн газар ээлжит бусаар хуралдаж үзвэр үйлчилгээг зогсоох эсэхийг шийднэ
    Уржигдар 22 цаг 44 минутад
      24 баримт
      • ИНЕГ-ын Л.Бямбасүрэн төсвийн мөнгийг гарын салаагаараа “урсгаж” байна
      • Д.Сумъяабазар: Халамжийн шуналтай биш, хөдөлмөр эрхлэх, орлого олох бизнесийн “шунал буцалсан” хот байгаасай гэж би хүсдэг
      • МАН-ын дарга У.Хүрэлсүх 100 жилийн ойгоороо юуг онцлов
      • Шүүхийн тухай хуулийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ
      • УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт намрын чуулганаар ямар хууль санаачилж, хэрхэн ажиллав
      Эхлэл Улс төр Эдийн засаг Хууль, эрх зүй Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Зохист дорно Спорт Видео Энтертайнмент
      Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

      Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.