Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нд Хөвсгөлийн уулсаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.