Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 18-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, явуулын лабораториудад нийт 17646 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьталуудаас халдвар илэрсэн.
Улаанбаатар хотын голомтод нийт 709 тохиолдол бүртгэгдлээ. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 1035 болсон бол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1536 болсон байна. Үүнээс 995 хүн нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна.
Б.Баатар