Засгийн газраас айл өрхийн цахилгаан, дулааны үнийг ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл тэглэсэн билээ. Цар тахлын энэ үед төр, засгаас авч буй энэхүү арга хэмжээнд иргэд талархалтай хандаж байгаа юм.
Нэг хэсэгтээ айл өрх цахилгаанаа хязгааргүй хэрэглэснээс УБЦТС ачааллаа дийлэхээ байж, Эрчим хүчний яам тодорхой арга хэмжээ авсан билээ. Харин өдгөө цахилгааны төлбөрийн илүү гарсныг тухайн иргэн өөрөө төлөхөөр зохицуулаад байгаа билээ.
Цахилгааны хөнгөлөлтийн төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүрэн хариуцахаар болсон ба эхний удаагийн төлбөрийг барагдуулсан байна. Хамгийн гол нь, цахилгааны хөнгөлөлтөд 3,2 тэрбумыг зарцуулсны 2,2 тэрбум нь төрийн өндөр албан тушаалтан, мяндагтнуудын орон сууц, хаусны цахилгааны төлбөр байгаа аж.
У.Тэргэл