Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан коронавирусний халдвартай нэг иргэн нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "Цэргийн төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-нд нэг хүн нас барсан. Энэ хүнээс гурван удаагийн шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Тэгэхээр халдвар нь эдгэрсэн гэж үзнэ. Энэ хүн зүрхний өвчнөөр нас барсан.Түүнээс биш коронавирусний халдвараас болж нас бараагүй" гэлээ.
Б.Бат
Сэтгэгдэл (2)