Нийслэлийн хэмжээнд Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ ажиллуулдаг 1000 орчим худалдаа эрхлэгч байдаг байна. Тэд үйл ажиллагаагаа өчигдрөөс эхлүүлсэн ч бараагаа татаж амжаагүй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгаад хяналт шалгалт хийсэн дүгнэлтээ холбогдох газрууд өгөөгүй шалтгаанаар дийлэнх нь буюу 80 хувь нь өнөөдөр ажиллаагүй байна.
Өмнө нь өдрийн 600-700 мянган төгрөгийг эргэлдүүлж, орлоготой байдаг байсан ТҮЦ эрхлэгчид энэ удаад өдөртөө хүн багаас 50-70 мянган төгрөг олж байгаа ч үйл ажиллагааг нь нээсэнд баяртай байгаагаа хэлж байв.
Нийслэлийн онцгой комисс, МХЕГ-аас ТҮЦ болгонд “Бүртгэлийн QR” кодыг хүн бүрээр заавал уншуулах шаардлага тавьж, нэг нь ороход нөгөө нь зөрөөд гардаг байх жишээтэйгээр хүн хоорондын зайг зохицуулж байгаа аж.
У. Тэргэл