Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны даргаар Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал асан Б.Батдавааг томилохоор болж, МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар эл томилгоог хэлэлцэн дэмжсэн байна. Мөн Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм.
Үндэсний статистикийн хорооны даргаар А.Ариунзаяа ажиллаж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсноос хойш даргын суудал эзэнгүй байсан юм.
У.Тэргэл