Баянгол дүүргийн YI бичил хорооллын 19 дүгээр байрны I орцны 13 хүнээс коронавирусний халдвар илэрсэн тул яг одоо Нийслэлийн онцгой комисс, дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд газар дээр нь ажиллаж, тусгаарлах ажлыг хийж байна. Эх сурвалжийн хэлж буйгаар, 13 хүний дунд хэд хэдэн гэр бүл байгаа аж.
ЭМЯ-наас цахилгаан шатаар болж өгвөл явахгүй, шатаар өгсөхийг сануулсаар байгаа. Учир нь, цахилгаан шат битүү орчин учраас халдвар авах эрсдэл өндөр гэдгийг хэлж байгаа юм. Тус байрны орцыг хамгаалалтад авч, иргэдийг тусгаарлах ажиллагаа үргэлжилж байна. Энэ талын албан ёсны мэдээллийг маргаашийн ЭМЯ-ны мэдээллээр албаныхан өгнө гэлээ.
У.Тэргэл