Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын Онцгой комисст шаардлага хүргүүлэхээр болжээ. Тодотговол нэгдүгээр төрөх эмнэлэгэт амаржсан эхийг ХӨСҮТ рүү хүргүүлэхдээ хүнлэг бус, хайхрамжгүй хандсан асуудлаар тус шаардлагыг хүргүүлэх аж. Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-оос УОК-т нийт 6 шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлдэг. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.