Хамгийн олон буюу парламентын 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх товтой байв.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахлын энэ үед Засгийн газар төсөв, мөнгөний ихээхэн хүндрэлтэй байгаа. Энэ үед төрөөс бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төслийг хэлэлцэхгүй байх нь зөв” гэж үзэн хэлэлцэхгүй байх горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн юм. Тиймээс цаг үеэ мэдрээгүй хуулийн энэхүү төслийг хэлэлцэх дарааллаас хассан билээ.
Тэгвэл Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц энэ асуудлаар өнөөдөр мэдээлэл өгөхөөр болжээ. Тодруулбал, Гандантэгчинлэн хийдэд 13.00 цагт хэвлэлийн хурал зарлажээ
У.Тэргэл