Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Коронавирусний халдварт өртсөн эхэд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ сайдын дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй гэж үзэж байгаа. Халдвар гарсан тохиолдолд тусгаарлах өрөө байгаа. Тэр өрөөнд байхад нь дулаан хувцас өмсгөж, үйлчлэх ёстой. Бид үнэхээр харамсаж байна. Яамны зүгээс тухайн эмэгтэй болон ар гэрээс нь уучлалт хүсч байна. Өвчтөнг хэрхэн шилжүүлэх, зөөвөрлөх талаарх журам байдаг. Гэтэл бодит байдал дээр энэ журам хэрэгжихгүй байгаа учир харицлага алдсан эмч нарт хариуцлага тооцуулахаар Нийслэлийн Засаг даргад хандсан. Харин ХӨСҮТ-д ЭМ-ийн сайд харицлага тооцохоор болсон" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (3)