Амаржаад удаагүй эхийг нярайн хамт ХӨСҮТ-рүү шилжүүлэхдээ өвлийн хүйтэнд хөнгөн нөмгөн эмнэлгээс авч гарсан нь нийгмийг бухимдуулж эхлээд байна.
Энэ дагуу холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг ар араас нь хөндөж, эхний удаад Нийслэлийн Эрүүл мэндийн болон нэгдүгээр амаржих газрын удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хотын даргад хүргүүлээд байгаа юм.
Мөн эх, нярайг тосч авсан ХӨСҮТ-ийнхөн тэр дундаа тус төвийн захирал Д.Нямхүүд ч хариуцлага тооцохоор болсон байна. Түүнд сахилгын арга хэмжээ авч, Хөдөлмөрийн хуулийн дагуу цалингийн 20 хувиар торгохоор болжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (8)