Коронавирусний халдварт өртсөн эхэд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ Эрүүл мэндийн сайдын дүрэм журмыг мөрдөж ажиллаагүй талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл тухайн иргэнийг зөөвөрлөхдөө хүнлэг бус харьцсанд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү уучлалт гуйлаа. Тэрбээр "Өргөө амаржих газарт амаржсан эхээс халдвар илэрч, зөөвөрлөх явцад алдаа гаргаж, хүнлэг бус харьцсанд тухайн ээж болон ар гэр, нийт ард түмнээсээ уучлалт хүсч байна. Бид цаашид алдаа дутагдал гаргахгүй ажиллахын төлөө зүтгэх болно" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (5)