Төв талбайд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хүний нийгэмд байж боломгүй харгис үйлдэл гаргасныг эсэргүүцсэн олон залуус хүний эрхийг хамгаалахыг шаардан жагсч байна. Тэд бусдын үгээр бус сэтгэл зүрхнийхээ дуудлагаар ирж, жагсаалд оролцож буйгаа хэлж байна. Мөн залуусыг үгээ хэлж, үзэл бодлоо, гэр бүлээ, хайртай бүхнээ хамгаалахыг уриалж, Төв талбайн жагсаалд нэгдэхийг уриаллаа.
н.Очирбат: Эхнэр, хүүхэдтэйгээ харьцуулж бодоод үнэхээр тэссэнгүй
Хан-Уул дүүргийн иргэн Очирбат “Би эхнэр, хоёр хүүхэдтэй. Тэднийг маань ингэвэл гэж бодохоос үнэхээр байж, сууж чадсангүй ирлээ. Харгис гэхэд дэндүү харгис нийгэм юм. УОК, ЭМЯ, НОК-ын алдаатай олон шийдвэрийг бид уучилж өнгөрөөсөн. Цаашид уучилмааргүй байна. Тэр аваад гарч байгаа хүмүүс өөрсдөө үр хүүхэдгүй юү, үнэхээр хэлэх үг олдохгүй байна.
О.Алтанцэцэг: Өнөөдөр амаржсан эх, маргааш та бид, нөгөөдөр үр хүүхдэд маань ингэж хандана
Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Алтанцэцэг “Иргэний хувьд үнэхээр гомдолтой байна. Хорих лагериас авч гарч байгаа юм шиг хачин сэтгэгдэл төрсөн. Жирийн иргэдэд ингэж ханддагийг олон удаа сонсч ирлээ. Харин энэ удаад эмэгтэй хүн, эх хүний хувьд үнэхээр тэссэнгүй. Эхчүүдээ дуу хоолойгоо нэгтгээсэй гэж хүсч байна. Өнөөдөр дөнгөж амаржсан эх, маргааш та бид, нөгөөдөр бидний үр хүүхдэд ингэж хандана шүү дээ гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (5)