Хүний эрхийг уландаа гишгэсэн төр, засаг, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, ажилтнуудад бухимдсан иргэд төв талбайд яг одоо жагсч байна.
Эсэргүүцлээ илэрхийлэх залуусын тоо нэмэгдсээр байгаа ба Төв талбайн хоёр талын авто замын хөдөлгөөнд оролцож буй автомашинууд дуут дохиогоо хангинуулан, эсэргүүцэлд нэгдэж буйгаа илэрхийлсээр байна. Жагсагчид цар тахлын үеийн дэглэмээ барьж, хүн хоорондын зайгаа барьж, жагсаалд оролцож байгаа юм.
У.Тэргэл