Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Өмнөх хуулийн хэрэгжих хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болсон. Хэрэгжилтийн нэг жилийн хугацаанд ковид гарч, хязгаарлалтын олон арга хэмжээ авснаас малчид сайн хамрагдаж чадаагүй. Улсын хэмжээнд 17.7 мянга орчим малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдсан.
Тиймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэхүү хуулийн хугацааг сунгах хүсэлтийг УИХ, Засгийн газар, ХНХЯ-нд олноор ирүүлсэн. Засгийн газар хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д яаралтай өргөн мэдүүлэхээр болов. Хуулийн төслийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хэрэгжихээр боловсруулав.