Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэн М.Зоригт сошиалд хүү, бэрийг нь коронавирусний халдвар авсны улмаас ажил дээрээс нь тусгаарлалаа. Гэтэл удаа дараагийн шинжилгээгээр хариу нь сөрөг гарсан.
Гэрт нь долоохон настай хүү ганцаараа үлдлээ. Энэ асуудлыг анхааралдаа аваач хэмээн УОК, ХӨСҮТ-д удаа дараа хандсан ч утсаа ч авахаа болилоо хэмээн тусламж хүсч байлаа. Бид бодит байдлыг М.Зоригт гуайгаас тодруулан ярилцлагыг нь хүргэсэн юм.
Харин УОК-оос арга хэмжээ авч, “Амар” зочид буудалд долоон настай хүүтэйгээ тусгаарлалтад байсан бэрийг нь, мөн тус зочид буудалд байсан “Мөнгөн гүүр” эмнэлгийн 40 орчим ажилтанг гэрийн ажиглалтад шилжүүлжээ. Мөн М.Зоригт гуайн хүүгийнх нь тусгаарлалтын 14 хоногийн хугацаа ирэх баасан гарагт дуусах юм. Тэгвэл түүнийг Хан-Уул дүүрэгт байх байранд дахин 14 хоног тусгаарлах байснаа цуцалж, гэрийнх нь ажиглалтад шилжүүлэхээр болсон байна.
У.Тэргэл