БНСУ-д байгаа монгол иргэд эх орон руугаа явах хүсэлтээ гаргаад удаж буй. Эцэстээ жагсаал цуглаан хүртэл хийж, өлсгөлөн зарласан нь ч бий.
Харин УОК тусгаарлах байрын асуудал хүндрэлтэй талаар мэдэгдэж байсан ч ямартай ч, зохицуулж тус улсад буй иргэдээ татан авахаар болсон юм.
Нэгдүгээр сарын сүүлчээр хоёр удаагийн тусгай нислэгээр иргэдээ авах ба эхнийх нь өнөөдөр ниснэ. Энэ удаагийн нислэгт жирэмсэн, хагалгаанд орсон зэрэг эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ нэн тэргүүнд авчрах ба харин нэгдүгээр сарын 31-ны өдөр дараагийн нислэгээ үйлдэх юм.
У.Тэргэл