Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 21-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, явуулын нийт 15546 хүнд PCR шинжилгээ хийхэд 8 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, ХӨСҮТ-ийн нэг эмч болон өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна. Ингээд Улаанбаатар хотын голомтод нийт 763 тохиолдол бүртгэгдлээ. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 1089 болсон бол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1592 болсон байна. Үүнээс 1097 хүн эдгэрчээ.
Б.Баатар