Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зах зээлийн ханшаас дээгүүр үнээр автомашин худалдан авсан гэх мэдээллийг нийгмийн сүлжээгээр цацсан. Энэ талаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төсвийн мөнгийг хууль бусаар зарцууллаа гэх шүүмжлэл байна. Төсөв хэтрүүлж автомашины худалдан авалт хийсэн гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?
- ШШГЕГ-ын харьяа анги, байгууллага, аймаг нийслэл, орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, Улсын төсөвт үйлдвэрийн газар, ар тал, аж ахуйн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс тодорхой хэмжээний бараа материал, түүхий эд, техник, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл, машин механизмын худалдан авах ажиллагаа байнга явдаг.
Үүнд, шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гаргуулахад төдийлөн хангалттай эх үүсвэр байдаггүй учраас байгууллага өөрийн дотоод нөөц бололцоогоороо зохих хууль тогтоомж, Төрийн өмчийн хорооны зөвшөөрөл шийдвэрийн дагуу байгууллагын 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан албан хэрэгцээнд тавих шаардлага хангасан портер, маяти, приүс, туулах чадвар бүхий автомашинуудыг худалдан авсан.
Энэ үйл ажиллагаа ил тод, нээлттэй тендер шалгаруулалтаар явсан. Холбогдох мэдээллийг байгууллагын шилэн данснаас харах боломжтой.
ШШГЕГ
Сэтгэгдэл (2)