Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 22-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, явуулын нийт 15071 хүнд PCR шинжилгээ хийхэд 19 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын болон дам хавьтлаас илэрсэн. Тухайлбал "Монос" эмийн сантай холбоотой 5, Хасбанктай холбоотой нэг тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотод нийт 782 тохиолдол бүртгэгдлээ. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 1108 болсон бол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1611 болсон байна. Үүнээс 1125 хүн эдгэрчээ.