Хөвсгөл аймгийн "Ханх" сумын Хороо багийн төвөөс баруун зүгт 28 км-т “Хачим” гэдэг газар энэ сарын 24-ний 12.01 цагт 3.6 магнитуд, энэ сарын 25-ны 00.38 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтан чичирхийлэлт тус тус бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.