Зах худалдааны төв, үсчин, гоо сайхныг нээснээр иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн. Хамгийн сүүлд Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүрэгт халдварын тохиолдол илрээд байгаа ба зарим хүн утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байгаа нь хүндрэл учруулаад байгаа юм. Тиймээс хаа ч халдвартай хүн явж байх эрсдэлтэй тул онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг УОК-оос анхааруулаад байгаа. Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар доорх тохиолдол болон түүний хавьтлын маршрутад доорх цэгүүд хамаарч байна. Та эдгээр газраар үйлчлүүлсэн, зорчсон бол өөрийгөө тусгаарлаж, 119 дугаарт яаралтай холбогдон мэдээлэл, зөвлөгөө авна уу.
- Баянгол дүүргийн XII хороо, III IY хорооллын 19 дүгээр байрны “Витфарм” эмийн сан
- Баянгол дүүргийн XII хороо, III IY хорооллын Ачлал дэлгүүрийн замын урд байрлах "CU" сүлжээ
- Чингэлтэй дүүргийн YI хороо, 50 дугаар сургуулийн ард байрлах “CU” сүлжээ
- Сүхбаатар дүүргийн III хороо 45 дугаар байрны доод талын дэлгүүрүүд
- Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төв
- Сүхбаатар дүүргийн II хороо, Чонон бөртэ төвийн цахилгаан бараа засварын газар
- Хан-Уул дүүргийн II хороо, Нэхмэлийн шарын тавдугаар байрны “Тавин ус” эмийн сан
- Баянзүрх дүүргийн II хороо, гуравдугаар байрны хажууд байрлах "Хас" минимаркет, Шинэ хүнсний дэлгүүр
- Сүхбаатар дүүргийн YI хороо, Спортын төв ордны эсрэг талын “Интерном” номын дэлгүүр
Дээрх байршилд холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж, халдваргүйтгэлийг тодорхой горимын дагуу хийж байгаа ба тодорхой хугацааны дараа үйл ажиллагааг нь эргэн хэвийн горимд нь шилжүүлэх юм байна.
У.Тэргэл