Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 24-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, явуулын нийт 7065 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын болон дам хавьтлаас илэрсэн. Мөн Эрүүл мэндийн яамны ажилтанаас халдвар илэрсэн. Тиймээс ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлан шинжилгээнд хамруулсан. Улаанбаатар хотод нийт 814 тохиолдол бүртгэгдлээ. Харин орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 1140 болсон бол Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1643 болсон байна. Үүнээс 1169 хүн эдгэрчээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)