Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомт, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны дөрөв тавдугаар хэсгийн голомт, Баянзүрх дүүргийн ТҮК-ийн голомтууд идэвхтэй үргэлжилж байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Коронавирусний халдварын эрсдлийн үнэлгээ хийхэд "Өндрөөс, маш өндөр буюу маш их эрсдэлтэй байна" гэж гарсан. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь чухал байгаа юм.
Ойрын хавьтал 1255 хүн ажиглалтад байгаа бол 5316 хоёрдогч хавьтал байгаа. Энэ нь эрсдэл маш өндөр байгааг илтгэж байгаа юм. Тиймээс хүн хоорондын зайг баримтлах, амны хаалтаа зүүх, худалдаа үйлчилгээний газрууд гуравны нэг хэсгийг ээлжээр ажиллуулах, албан газрууд ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж, албан газар дээрээ ирж ажиллах хүний тоог цөөрүүлэх шаардлагатай байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)