Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 396 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 270 дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтсэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 21-ний өдрийн 21.00 цагт Увс аймаг, Өмнөговь сум 1-р баг “Намирын Түнг” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 4 км/ шороон замд Mustang-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 29 настай эрэгтэй Б-н амь нас хохирчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 108 жолооч илрүүлсний 59 нийслэлд, 49 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иргэн та мотоциклтой хөдөлгөөнд оролцохоор бол техникийн бүрэн бүтэн байдал, зам орчин, цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулах оролцох, хамгаалалтын малгай хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.