Нийслэлийн Цагдаагийн Газрын хэлтэсийн дарга хурандаа Б.Бат-Амгалан хууль бус мөрийтэй тоглоомын газар ажлуулж байгаад баригдсан талаар цахим сүлжээнд тарсан.
Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас "ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтаас уг асуудлыг шалгасан. Шалгалтаар уг хууль бус үйл ажиллагааг явуулж байсан обьект нь Б.Бат-Амгалантай ямар нэгэн холбоогүй өөр хүний нэр дээр байдаг болох нь тогтоогдсон байна.
Баянгол дүүргийн цагдаагийн газраас уг хууль бус үйл ажиллагаа явуулж байсан газрыг илрүүлэн үйл ажиллагааг зогсоож холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна" гэсэн тайлбар өглөө.
А.Сүх
Сэтгэгдэл (1)