Энэ сарын 19-ний өдөр цахим орчинд "Мануул гэдэг амьтнаас хэрэгтэй зүйл байдаг юмуу, хонь мал бариад байхаар нь гурвыг нокруулчихлаа" гэх мэдээлэл байршуулсан иргэнийг олж тогтоон, арга хэмжээ авахаар болжээ.
Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулахад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутаг “Хөшигийн дэрс” гэх газарт иргэн Б нь хонь хариулж явахдаа малын сэг зэм идэж байсан Олон Улсын хэмжээнд ховордож болзошгүй ангилалд багтдаг зэрлэг муурын төрөл болох нэг тооны Мануулыг агнасан нь тогтоогдсон байна. Цаашид шалгалтын ажиллагааг хуулийн дагуу явуулж, экологи эдийн засагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, буруутай этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6.1.3-д заасны дагуу зохих хариуцлагыг ногдуулахаар ажиллаж байна.
Харин тухайн иргэн энэ талаараа "Мануулыг Улаан номонд орсныг нь мэдээгүй. Хонь руу дайраад байхаар нь агнасан юм. Ахиж ийм зүйл хийхгүй уучлаарай" хэмээсэн байна.