2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 523,084 жорыг цахимаар бичсэнээс 49 хувь буюу дийлэнх нь даралт бууруулах эм авчээ. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 443,973 байгаа аж.
Цахим жороор авсан эмийн жагсаалт,
-Даралт бууруулах 49 хувь,
-Цус шингэлэх эм 10 хувь,
-Тархины үйл ажиллагаа сэргээх эм 8 хувь,
-Цөс шингэлэх эм 9 хувь,
-Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,
-Зүрхний цусан хангамж сайжруулах эм 8 хувь,
-Өвдөлт намдаах эм 7 хувь тус тус байна.