Хөвсгөл аймгийн Далайн-Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн хоёр эмч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, нэгдүгээр сарын 23-ны өдрийн 16.25 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, нэгдүгээр багийн Хужиртын даваа орчмын шороон замд “Toёота приус” автомашин онхолдож, зорчигч 30 настай эрэгтэй А, 30 настай эмэгтэй Ц нар амиа алджээ.
Албаны мэдээллээр бол, эрүүл мэндийн төвийн таван ажилтны сууж явсан автомашины дугуй хагарч, замын хажуу руу унасан. Хоёр нь газар дээрээ амиа алдаж, гурван хүний биеийн байдал хүнд байна гэлээ. Харин зарим эх сурвалж, эмч нар дуудлагад биш хувийн автомашинаараа амрах гэж яваад осолдсон гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)