Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо "Саруул тэнгэр 2" хотхоны 103-р байрны хоёрдугаар орцонд Ковид-19 эерэг тохиолдол бүртгэгдсэн тул өглөөний 07:00 цагаас эхлэн хөл хорио тогтоож хамгаалалтад авсан байна.
Дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн орцны иргэдийг яаралтай ПСР шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа талаар Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээлэв.