ШӨХТГ-аас НӨАТ сугалааны тохирол дээр хяналт шалгалт хийж буй. Шалгалтын дүнг Шадар сайдад нэгтгэн хүргүүлэх бөгөөд НӨАТ-ын сугалааг болиулах санал гаргахаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл уг саналыг иргэд дэмжиж байна. Мөн зарим эдийн засагчдын үзэж буйгаар уг сугалааг болиулснаар татварын орлого ч одоогийнхоосоо нэмэгдэнэ гэдгийг онцолж байна.