ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 25-нд 12039 хүнд шинжилгээ хийснээс 13 хүнээс халдвар илэрлээ.
Бүртгэгдсэн тохиолдлын хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан, бусад нь кластер голомтоос гаралтай тохиолдлууд байна. Тодруулбал, СБД-ийн 17 дугаар хорооны нийтийн байранд долоон тохиолдол илэрсэн. Бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байсан.
Өчигдөр 42 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 1656 байна. Үүнээс 1211 тохиолдол нь эдгэрсэн” гэлээ.
А.Сүх