УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдрөөс эхлэн Төв талбай дээр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, өлсгөлөн зарласан. Энэ үеэр хоёр иргэнээс халдвар илэрч, жагсаалд оролцож буй иргэдийг шинжилгээнд хамруулахаар болсон талаар мэдээлэл гарсан.
Тэгвэл уг асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр жагсаалын үеэр илт ханиалгаж, натайлгасан эмнэлзүйн шинж тэмдэгтэй хоёр хүн байгаа талаар мэдээлэл авч шинжилгээний баг очиж тусгаарлан шинжилсэн.
Тухайн хоёр хүний урьдчилсан байдлаар шинжилгээний хариунаас халдвар илрээгүй.
Гэхдээ халдвар тархах нөхцөл байдал өндөр байгаа талаар байнга сануулж байгаа. Халдвар хаанаас хэзээ ч гарахад бэлэн учраас иргэд өөрийнхөө эрхийн хувьд өндөр шаардлага тавьж байх ёстой гэдгийг анхааруулъя. Олон хүн цугласан газар аль болох очихгүй байхыг зөвлөж байна. Учир нь тэнд халдвар тархах эрсдэл маш өндөр байна" гэлээ.
А.Сүх