Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12039 хүнд хийсэн шинжилгээнээс 13 хүнд халдвар илэрлээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нийтийн байранд амьдардаг долоон хүнээс халдвар илэрчээ. Үлдсэн нь халдвартай иргэний ойрын хавьтлуудаас илэрсэн байна.
Түүнчлэн халдвар хаана ч байж болзошгүй учраас өөрийгөө сайтар хамгаалах, үйчилгээ үзүүлж буй иргэд халдвар хамгааллынхаа дэглэмийг сайтар мөрдөхийг ХӨСҮТ-ээс анхааруллаа. Учир нь энэ сарын 17-нд халдвартай үсчингээр үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүнээс халдвар илэрчээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)