Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 23-наас худалдаа үйлчилгээний газрууд, үсчин, гоо сайхныг нээсэн билээ. Энэ нь хүний бөөгнөрөл үүсгэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй.
Тиймээс сэрэмжтэй байхыг УОК-оос анхааруулж байсан. Харин "Алтжин бөмбөгөр"-өөр халдвартай иргэн үйлчлүүлсэн тул тус газрыг түр хугацаагаар хааж, ариутгал халдваргүйжүүлэлтийг яг одоо хийж байна. Мөн худалдагчдаас түргэвчилсэн шинжилгээ авч эхэлжээ.
У:Тэргэл