Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө, маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, зарим газраар салхи шуургатай байна.
2021 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
29, 31-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Дорнод-Монголын тал нутгаар цас орно. Салхи 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 31-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна.