Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын талаарх ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, явуулын нийт 12703 хүнд PCR шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрлээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлаас илэрсэн. Мөн Наркологийн төв эмнэлэгт хэвтэж байсан хоёр хүн, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд хийж буй өргөжүүлсэн тандалтын шинжилгээнээс хоёр хүн, Ховд аймагт хоёр хүнээс халдвар илэрсэн. Ингээд Улаанбаатар хотод нийт 836 тохиолдол бүртгэгдлээ. Харин бусад орон нутагт халдвар бүртгэгдээгүй" гэлээ.
Харин дотоодын халдвар 1162 болсон бол улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 1667 болсон байна. Үүнээс 1236 хүн эдгэрчээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)