Сүүлийн өдрүүдэд халдварын голомт идэвхтэй байгаа хороодыг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодотговол, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байр, Сүхбаатар дүүргийн Дамбын нийтийн байр, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололд халдварын голомт идэвхтэй явагдаж байгаа аж.
Мөн хүн амын дундаас шалтгаан нь тодорхойгүй, сайн дураараа шинжилгээ өгөхөд халдвар илэрч байна. Эдгээр иргэдийн тандалт судалгаа хийхэд халдвар авсан хүмүүсийн хоёр, гуравдагч хавьтал болсон болох нь тогтоогдсон учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.
Р.Алтан