Тавантолгой түлш компанид үйлдвэрийн осол гарч, 22 настай нэг ажилтан амиа алджээ. Тодруулбал, тус компанийн оператор А өглөө 06.00 цагийн орчимд холигч машин дээр ажиллаж байхад нь зогсоочихсон байсан тоноглолыг нэг ажилтан асаах товчлуур дарснаас үүдэн осол гарчээ.
Монголын эрчим хүч, геологи үйлдвэрийн холбооноос “Энд техник ашиглалтын дүрэм мөрдөгдөөгүй. Эрсдэлийг урьдчилж харах ёстой байсан. Энэ асуудлаар Эрчим хүчний сайдад шаардлага хүргүүлнэ. Арга хэмжээ авахуулна" гэлээ.
А.Сүх